Таны орсон байгаа хуудас:Блогууд / monk_zaya's blog / shuleg

shuleg


By monk_zaya - оруулсан онгоо22 June 2010

Сар шиг холын газраа дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?

Нүд тайлах гэж би нутгаасаа гарсан юм
Нүүдлийн шувуу шиг газар сайгүй тэнэсэн юм
Халуун хүйтнийг ажралгүй гүйсийм
Харийн хүмүүс наанаа хүрээлж цаанаа хүйтэн

Амьдрал хөөж би нутгаасаа гарсан юм
Аргагүй л ажил гололгүй хийсийм
Зоосний нүхээр хорвоог хараагүй
Зорьсоноо бүтээх гэж зогсолтгүй зүтгэсийм

Аугаа түүхтэй нутгаа би
Алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би
Амин зүрхэндээ тээж явна

Дээд тэнгэрээс заяат нутгаа
Дэлхийн цээжинд гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би
Тээж явна сэтгэлдээ

Хэн ч албадаагүй би өөрөө л явсан юм
Зуурхандаа нутгаа бодсийм
Ийм л амьдрал үзэх гэж би тэмүүлсийм
Эргэж очоод нутагтаа үүрд амьдарна

Аугаа түүхтэй нутгаа би
Алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би
Амин зүрхэндээ тээж явна

Дээд тэнгэрээс заяат нутгаа
Дэлхийн цээжинд гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би
Тээж явна сэтгэлдээ.